Дэлхийн шилдэг шар айргуудыг шалгаруулдаг “World Beer Awards 2016” олон улсын наадмаас СЭНГҮР WHITE брэнд МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ШАР АЙРАГ-аар шалгарлаа. Дэлхийн бүх шар айраг үйлдвэрлэгчдэд нээлттэй уг наадамд шар айргийн нэр, шошгыг харуулалгүйгээр, зөвхөн амтлах зарчмаар амт чанараар нь өрсөлдүүлдэг. Тус наадам өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Олон улсын хэмжээнд өндөр нэр хүндтэй наадам юм.
СЭНГҮР брэндийн нэг шинэ төрөл болох СЭНГҮР WHITE шар айраг нь анх гарсан цагаасаа л хэрэглэгчдийн таашаалд нийцэж, зах зээлд хэдийнээ өндөр эрэлттэй шар айргийн нэг болсон.
СЭНГҮР WHITE шар айраг нь ийнхүү дэлхийн хэмжээнд амт чанараараа өрсөлдөхүйц гэдгээ баталж чадлаа.