Чуулган цаг сунгаж хуралдсанаар 7 хууль тогтоолыг эцэслэн батлав

388

УИХ-ын чуулганы  хуралдаан цаг сунган хуралдсанаар 23 цаг 50 минутад өндөрлөв.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай горимоор мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн. Дараа нь “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг мөн хаалттай горимоор хэлэлцсэн юм.

Улмаар оройн 19 цаг 07 минутад чуулганы хуралдааныг нээлттэй горимд шилжүүлж, товд орсон асуудлуудаа хэлэлцэж эхэлсэн. Ингэснээр нийтдээ 12 асуудлыг хэлэлцсэнээс 7 хууль тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Б.Туул