УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
Хуралдаан 10.00 цагт эхлэх бөгөөд нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн Сонгуулийн тухай талаарх 2017 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх аж. Түүний араас Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Үндэсний их баяр наадмын тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Авто замын тухай болон Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхюм. Харин Ерөнхий сайд үдээс хойш буюу 15.00 цагт мэдээлэл хийнэ.