Бавуугийн Лхагвасүрэн, ‘Гацуурт’-ын Л.Чинбат нар Хөдөлмөрийн баатар боллоо

1192

Төрийн шагналт, СГЗ, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Монголын яруу найрагт сэтгэлгээний шинэчлэл хийснийг нь үнэлж энэхүү цолыг түүнд олгосон юм.

Шагнал авсныхаа дараа тэрбээр сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн: “Хүн төрөлхтний үүрээр төрт ёс хууль цаазын хичээлийг их ухаан эрэлхэг зориг илдний ирээр дэлхийд заасан өвөг дээдэстээ баярлалаа.

Гэр бүрэлдүүлдэг, төр бүрэлдүүлдэг, дэлхий бүрэлдүүлдэг хүн төрөлхтнөөс толгой өндөр заяасан мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа.

Эх орны минь онгон дагшин уулс, аугаа их Алтай, Бурхан халдун, Отгонтэнгэр, Миний унасан газар угаасан ус урд, хойд Өнжүүл, Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа” гэлээ.

Сар шинийн баярын босгон дээр Төрийн тэргүүн олон эрхмийг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагнал гардуулах ёслол өнөөдөр морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар

Хөдөлмөрийн баатар

  • Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнд,
  • “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатад
  • Хэнтий аймгийн уугуул, малчин Г.Сампилд

Ардын жүжигчин

  • Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаад

Монгол Улсын гавьяат цол

  • МУИС-ийн багш Н.Энэбиш, С.Отгонжаргал нарт гавьяат багш
  • Монгол Улсын гавьяат барилгачин н.Батбаярт,
  • Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн,
  • Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн
  • Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг
  • Монгол Улсын Гавьяат тамирчин- гарамгай мэргэн Цэвээний Хүдэрчулуунд,
  • Монгол Улсын Гавьяат жүжигчин- Г.Золбоотод
  • Монгол Улсын гавьяат малчин-Намнансүрэнд,
  • Монгол Улсын гавьяат нисгэгч Н.Оюунболдод,

​Соёлын гавьяат зүтгэлтэн

  • ММ агентлагийн дарга, Монголын мэдээ сувгийн дарга асан, сэтгүүлч Ц.Мөнхтөр,
  • ММ агентлагийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогтод

“Алтан гадас одон”-оор

  • ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ЭША Ц.Оюунчимэг,
  • Философийн хүрээлэнгийн номын санч Л.Өсөх,
  • Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн нягтлан бодогч Л.Ренчинбадам,
  • Олон улсын Монгол судлалын холбооы судлаач Ч.Нарантуяад,
  • ММ агентлагийн тоймч, сэтгүүлч  Ц.Цэнд-Аюушид

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар

  • Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Рэнцэнхандад
  • Дуучин Б.Сийлэгмаа нарт шагнал гардуулж байна.