Монголчуудын хамгийн их хэрэглэдэг Toyota Prius загварын автомашины шинэчилсэн, хамгийн сүүлийн үеийн загвар болох Prius Prime-ыг Японд худалдаалж эхэлжээ.
Энэхүү шинэ загварыг гурав дахь үеийн Prius Model ZVW30 загварт суурилан бүтээсэн ба 8.8 киловаттын лити ион зай хураагууртай учир ердийн загваруудаас хоёр дахин их хүчин чадалтай болжээ.
Мөн 1.8 литрийн багтаамж бүхий дөрвөн цилиндр хөдөлгүүртэй, 10.6 секундэд 96 км хүртэл хурдлах чадалтай, 121 морины хүчтэй, нэг удаагийн түлш цэнэглэлтээр 1029 км зам туулах хүчин чадалтай болсон байна. Үнийн хувьд 28.800 ам.доллараас эхэлж байгаа аж.