Испанийн цагдаа их хэмжээний галт зэвсэг хураажээ

540

Испанийн цагдаагийн байгууллага зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгээс их хэмжээний галт зэвсэг хураасан талаар мэдээлсэн байна.

Хураасан галт зэвсэгт 10,000 гаруй автомат, гар буу, гар бөмбөг байжээ. Уг хэрэг галт зэвсэгийн хууль бус наймааны эсрэг ажиллагааны үеэр илэрсэн юм.

Тус зохион байгуулалттай гэмт бүлгийг илрүүлээгүй бол зэвсэг хар захад нэвтрэх, цаашилбал алан хядагчдын гарт орох бүрэн боломжтой байсан гэж албаныхан онцолсон. Хэргийн газраас 5 хүн баривчилж 80,000 гаруй евро бэлнээр олсон гэнэ.