Энэтхэг улсын Удайпур хотноо энэ сарын 01-06-нд зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, ахмад А.Отгонбаяр оролцож, Азийн аварга боллоо. Тэрбээр М1 ангилалын -120 кг-ийн жингийн гурван төрөлд нийт 740 кг жин өргөж, аваргын алтан медалийн эзэн болсон бол энэ жингийн мөнгөн медалийг Казакстаны тамирчин, хүрэл медалийг Ираны тамирчин тус тус хүртжээ.
Ахмад А.Отгонбаяр нь тэмцээний таталтын болон шахалтын төрөлд тус бүр 230 кг жин өргөж алтан медаль, суултын төрөлд 280 кг жин өргөж, алтан медаль хүртэн, пауэрлифтингийн М1 ангилалын -120 кг жингийн аварга болсон юм.