Хэдэн сар ерөнхийлөгчийн сонгуулийн үе нэртэй Америкийн ичгэвтэр шившигт өдрүүд төгсгөл болж ухамсарт хүн төрөлхтөн ажил амьдралдаа төвлөрөх сайхан боломж гарлаа. Одоо Америкууд дайн л дахиж битгий хийгээсэй. Хүн төрөлхтнийг амраагаасай билээ.
Хилари Клинтон гэж авгай нөхөртэйгээ барьцаж ерөнхийлөгч болох гэж ичгэвтэр дүр төрх гаргаж эмэгтэй хүний бүх сайхан чанаруудыг уландаа гишгэсэн тэр өдрүүд төгсгөл боллоо. Энэ авгай эрэгтэй хүнтэй өрсөлдөж тэрсэлдэж бараг л эр хүн болох гэсэн ичгэвтэр тэр дүр төрх эцэслэж байгаад баярлана. Дахиж Америк эмэгтэйчүүд ийм бузар булай битгий байгаасай.
Хилари Клинтоныг ерөнхийлөгч болгох гэж Обамагийн эхнэр гэрийн эзэгтэй хийх ажилгүй тэр эмэгтэй индэрээс үг хэлж бүр ч шившигээ тарьлаа. Обама гэж үхэхдээ үхэр буугаа тавина гэж зүгээр ерөнхийлөгчөөсөө бууж чадахгүй авгайгаа хүртэл ажилдаа татан оролцуулж улстөрийг үнэгүйтүүллээ. Америк орон нэг л бишээ. Америк хүн нэг л бишээ. Яачихсан үндэстэн бэ?
Америкийн энэ утгагүй сонгуулийн өдрүүд дууслаа. Хилари авгай хамгийн их хүний санал авсан ч ялагдсан гэх шиг нөгөө олонхийн ардчилал хаачив?
Америкийн түүхэнд хамгийн муу юу ч хийж бүтээгээгүй Африк гаралтай Обама ерөнхийлөгч бас л нэг хошин дүр төрх үлдлээ. Обама Монгол гэж орон байдгийг лав мэдэхгүйдээ. Жорж Буш яах вэ дайны шалтгаантай энүүгээр ороод гарсан.
Обамагийн ёстой л инээдэмтэй хэдэн жилүүд эцэслэж хүн төрөлхтөн нэг амарлаа. Дайны жилүүд одоо л төгсөх болов уу. Олон арван жил дэлхийг дайны галаар бүрхүүлсэн Америк орон өөрийн гэсэн бодит ерөнхийлөгчтэй боллоо доо.
Шинэ ерөнхийлөгч Трамп яахав дээ мөнгөнөөс өөр хэл мэдэхгүй хойно мөнгөө л ярина биз. Тэр хүн хүсээд байгаа хэдэн доллараа авна л биздээ. Дөрвөн жил цуглуулах доллар байгаа л биз.
Герман эмээ өвөөгийн хүүхэд Трамп гэж энэ хижээл эр байдаг л нэг капиталист эр шүү дээ. Хэдэн гэр бүлийг бусниулж олон ч эхнэрийг ардаа орхисон бас хэдэн сая доллараар жаргасан капиталист эр. Капиталист Америк капиталист ерөнхийлөгчтэй боллоо шүү дээ. Энэ бол Америк. Трамп бол Америк.
Монголчууд 90 онд Жэймс Бэйкер гэж бузар өвгөнд хууртагдаж Америк руу ардчилалын алтан хараацай нэртэй залуус онгоц хүлэглэн очсон цаг саяхандаа. Алтан хараацайнууд Америк шиг задгай бүдүүлэг ашигч бүр зогсохгүй хүний үнэргүй мөнгө хараад юу ч хийхээс буцахгүй хүмүүсийг дуурайж байгаа мэт л байсан.
Америк өвгөн Бэйкэрт мадлуулсан амны уншлага болсон чадаж байгаа юманд арга байхгүй гэж Монгол оронд хүн ёсны амьдрал устсандаа. Америкуудыг хэт шүтэж хоёр хөрш Хятад Орос хоёрт муугаа харуулсандаа. Өөдгүй ч Монголчууд даа.
Онгироо сагсуу дээрэлхүү ашиглаад хаядаг тэр чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг арчаагүй араншин төгсгөл боллоо. Америк чи одоо хүн төрөлхтнийг хүндэтгэж муугаа хүлээн зөвшөөрөх цаг ирлээ. Трамп чи дайн л битгий хийгээрэй дээ.
Монгол залуусыг ардчилал нэрийн дор тархи угааж эцэг өвгөд ээж аавын эсрэг турхируулж Монгол залуус 90 онд яаж ч их хүн ёсыг алдав даа.
Африк тивийг боолчилж Индиан үндэстэнийг устгаж дэлхийн 1 цаашлаад 2 дугаар дайныг санхүүжүүлсэн Америк маягийн оршихуйг шүтэн биширсэн залуус Монгол орноо цаазын тавцан дээр аваачиж түүнийхээ төлөө баатар болцгоосон.
Америк гэдэг орон биш ертөнц ерөнхийлөгчтэй болж одоо дахиад Хилари Клинтон гэж бузар авгайн царайг интернэтээр өдөр дутам харахгүй гэдэгтээ нэг амарлаа. Трамп яах вэ байдаг л нэг бацаан шүү дээ. Капиталист бацаан. Мөнгө мэддэг бацаан. Мөнгөөр бүгдийг хийдэг бацаан. Удахгүй мөнгө яаж ч чадахгүй гэдэгт бууж өгөх бацаан даа.
Америк ингэж ч дэлхийн ухамсарт хүмүүсийн шившиг болж төгсгөл болох гэж дээ. Хүн төрөлхтний тэр төсөөлдөг хүслийн цаашлаад мөрөөдлийн тэр төсөөлөл Америк хөгөө чирлээ.
Сонгуулийн ичгэвтэр өдрүүд Хиларигийн муухай дуу хоолой Трампийн бүдүүлэг үг яриа нэг зогсож амарлаа. Одоо Америк дайн битгий хийгээсэй. Дэлхий улс орнуудыг Украин шиг битгий баллаж хаяасай даа.
Мөнгө ярихаас өөр юм мэдэхгүй чөлөөт цагаараа хамгийн тэнэг болгож хаясан сагсан бөмбөг тоглож амралтын өдрүүдээрээ ходоод шархлуулсан мах шарж түүнийгээ бабикю гэхээс өөр нэрлэх чадваргүй арчаагүй Америк оршихуй дэлхийн хүн төрөлхтний үлгэр жишээ арай л биш ээ.
Америк хүн дэлхийн ухамсарт ард түмнийг хүндэтгэх болжээ. Онгироо сагсуу дээрэлхүү ашиглаад хаядаг тэр чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг арчаагүй араншин төгсгөл боллоо. Америк чи одоо хүн төрөлхтнийг хүндэтгэж муугаа хүлээн зөвшөөрөх цаг ирлээ. Трамп чи дайн л битгий хийгээрэй дээ.
Философич С.Молор-Эрдэнэ