Гэмгүй ариухан (Өгүүллэг)

1169

Би жигүүртнийхээ хос далавчаар, хайрт гэргийнхээ гэрийн шаахайны сарнайн доторлогоогоор, гал халуунаар дурласан ч хууртагдсан нөхрүүд, тэдний адислагдсан эхнэрүүдийн ариун явдлаар гэрчилье. Хүн төрөлхтөний хамгийн сайн үйл бол шүлэг яруу найраг бичих, уран зураг зурах, дуу хөгжим зохиох, орд харш барих, хөшөө босгох ч биш, тэд хэзээ ч дарвуулт болон сэлүүрт завийг сайн хийж байгаагүй шүү дээ. Харин тэдний хийж чадах хамгийн сайн зүйл нь хүүхдээрээ байх явдал юм.

Хүүхэд 10 нас хүртлээ л хүүхэд байдаг юм гэдгийг ойлгоорой. Тэрнээс хойш том хүн болдог юм. Тэд агт араагаа ч авахуулдаг. Томчуудын үнэ цэнэтэйд тооцдог зүйлс нь үнэндээ ямар ч үнэ цэнэгүй бөгөөд тэдний хувьд хамгийн муу зүйл хамгийн шилдэг болж хувирдаг. Харин хүүхдүүдийн тоглож байгааг хар даа. Өхөөрдөм, гэмгүй, гэхдээ бүр гэрийн шаахайгаар шүү. Үүнээс гадна тэд гэрийн сав суулгаар ч тоглож, эмх замбараагүй болгон тарааж шидлээд л, дургүй зүйлээ орхиж, дуртай зүйлс рүүгээ тэмүүлдэг. Тэд гэртээ ч, дэлгүүрт ч амттай болгоныг үмхэж тамшаалаад л, тэр бүү хэл шал шал хийтэл нь зажилж идсэнээс болоод шүд нь юу юугүй унахыг мэдэхгүй үргэлж инээж явдаг. Тэдний хийсэн болгон хайр хүргэдэг гэдэгтэй та санал нийлэх байх. Тэд бол цэцэг, жимс. Хайрын жимс, амьдралын цэцэг. Оюун ухаан нь амьдралын алдаа болгоноор дүүрэхээс өмнө тэдний хэлж, ярьж байгаа шиг төсөөлөхийн аргагүй тийм гэнэн, ариун ертөнц гэж байдаггүй. Насанд хүрсэн ч хүүхдээрээ, гэмгүй ариухан хэвээр үлдсэн хүн байдаг гэж битгий л найдаарай. Энэ бол шүдэнз зурахаар гал асдагтай л адил үнэн зүйл. Учир нь, энэ өгүүллэг илэн далангуй, үнэнч шударга, цэвэр ариун байдал хийгээд эхийнхээ хамаг л сайн сайхан чанарыг шингээсэн хүүхдийн гэнэн итгэмтгий зан, насанд хүрсэн хүний гэнэн итгэмтгий зан хоёр огт өөр болохыг нотлох болно.

Тухайн үеийн Хатан хаан Екатерина Францын хааны ууган хүүгийн гэргий болчихоод хаанд бараалхахаар ирсэн байлаа. Үнэндээ түүний хадам аав хүндээр өвдсөн байсан бөгөөд хааныхаа дуртай гэдгийг мэддэг болохоор ордны үйлчлэгчид түүний найзууд болох ноён Рафаэль д”Урбин, ноён Приматис, Леонардо да Винчи зэрэг Италийн зураачдын уран бүтээлийг түүнд үе үе харуулж байлаа. Хаан ч тэдэнд их мөнгө төлжээ. Тухайн үед Медисиш бэйс Тосканыг захирч байсан тул Екатерина хатан Титиан нэрт венец хүн (Чарльз хааны маш чадварлаг зураач)-ий зурсан нэг гайхалтай зургийг хаанд аваачиж өгөх үүргийг хүлээсэн юм. Тэр зураг дээр газрын диваажин болох Эден цэцэрлэгт Бурхан хүн төрөлхтөний эхлэл Адам, Ева хоёрыг үлдээж байгааг тухайн үеийнх нь хувцастай мөн өндрийнх нь хэмжээг ч яг дүрслэх байв.

Тэд үл тоомсорлолоор хувцас хийсэн, (өөрөөр бол ямар ч хувцасгүй) тэднийг бүтээсэн агуу Бурханы өршөөлд багтсан гэдгийг харуулахын тулд алдаа гаргаж болохгүй байсан бөгөөд хамгийн хэцүү нь өнгөний зохицол байсан хэдий ч ноён Титиан тэр зургийг гайхалтай сайн зурж чаджээ. Зургийг хөөрхий хааны өрөөнд өлгөсөн бөгөөд тэрбээр өөрийг нь удахгүй үхэлд хүргэх өвчнөөсөө болж зовж шаналсан хэвээр байлаа. Энэ явдал Францын хааны ордны нэгэн гайхамшиг болсон ба бүгд л тэр зургийг харахыг хүсэж байсан ч хааныг насан эцэслэх хүртэл хэн ч харах боломжгүй байсан нь тэрбээр амьд ахуйдаа эл зургийг цаг үргэлж өрөөндөө байлгахыг хүссэнтэй холбоотой билээ.

Нэгэн өдөр хатагтай Екатерина хүү Францис, бяцхан охин Маргот хоёрыгоо дагуулан хааны өрөөнд зочилсон агаад тэд бусад хүүхдүүдийн л адил бодож, санасан зүйлгүй ярьдаг байв. Энэ үед мөнхүү тэр үеэс л хүүхдүүд Адам, Ева хоёрын өнөөх зургийн талаар сонссон байсан бөгөөд биднийг дагуулаад яваач хэмээн хатан эхээ шаналгаж байжээ. Нэгэнт л хаан хоёр бяцхан ачаа хараад баярладаг болохоор Хатан хаан Екатерина “Та хоёр бидний хамгийн анхны өвөг эцэг Адам, эмэг эх Ева хоёрыг харахыг тэгтлээ их хүсэж байна уу?” хэмээгээд тэдний гуйлтыг зөвшөөрчээ.

Ийнхүү тэрбээр Титианы зургийн өмнө байдгаараа гайхаш тасран зогсоо хүүхдүүдийг орхин тэднийг харсандаа хөөр баяраар гэрэлтэн буй хааны дэргэд очиж суув. Тэгтэл Францис “Энэ хоёрын тэгээд аль нь Адам юм бэ?” хэмээн бяцхан Марготын тохойг нудрангаа асуухад охин “Өө, тэнэг ээ” гэж хэлээд “Тэрийг нь мэдэхийн тулд энэ хоёр хувцастай байх хэрэгтэй шүү дээ” хэмээжээ. Энэ хариулт хөөрхий хаан болоод хатан Екатерина нарыг үнэхээр их хөгжөөсөн талаар тэрбээр Флоренст бичсэн захидалдаа дурджээ. Өгүүллэгийн төгсгөл хэсэгт гарч байгаа шиг ийм ариухан цэцэг ямар ч зохиолчийн бүтээлд өөрчлөгдөхгүй хэвээр байна. Тэрхүү өхөөрдөм хариултыг сонсоход л “Хүүхэд хүүхдээрээ л байдаг” нь жам ёсных бөгөөд үүнд шоолоод байх зүйл огтхон ч үгүй билээ.

Эх сурвалж: www.info.mn