Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр маргааш тохионо

1458

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 16 жилийн ойн өдөр маргааш тохиох юм. Ойн өдрөөр 11.40-12.00 цагт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болно.

  • 12.10-12.30 цагт. Зарим хүнд төрийн дээд шагнал гардуулна /Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд/
  • 12.30-13.00 цагт. Төр, засгийн тэргүүн нар, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
  • 14.00 цагт. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан /Монгол бөхийн өргөөнд/.