Татварын нэмэгдэлтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал хийнэ

679

.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2018.01.12/ 12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулна.

Долоон төрлийн татвар, тэтгэврийн нас, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцлахыг шаардсан уг эсэргүүцлийн жагсаал, цуглаан орон даяар болох юм.

МҮЭХ өнгөрсөн гуравдугаар сараас хойш энэ асуудлаар ажиллаж буй бөгөөд Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон цагаас эсэргүүцсэн байна.

Засгийн газар, УИХ дээрх нэмэгдлийг эргэн харж, оновчтой шийдвэр гаргахаар МҮЭХ-той хэлэлцээр хийсэн ч өнөөдрийг хүртэл шийдвэр үр дүнд хүрээгүй тул ийнхүү жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа талаараа мэдээлсэн.

Хэрэв Засгийн газар, УИХ дээрх нэмэгдлүүдийг цуцлахгүй бол эсэргүүцлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлсэн юм.