Өнөөдөр болох үйл явдлууд

293

08:40 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд

Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын ээлжит 8 дугаар зөвлөлдөх уулзалт болно.

11:00 цагт Пума империал зочид буудалд

“Зөн билгийн тулаан- Монголд” шоу нэвтрүүлгийн шилдэг дөрвөн оролцогч  хэвлэлийн хурал хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

Стандарт, хэмжил зүйн газрын хэвлэлийн бага хурал болно. 2017 оны 6 сарын 18-ны өдөр Монгол улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын үр дүнг олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагуудын гэрээнд Монгол улс нэгдэн орлоо.

11:30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд

ЭМЯ, НЭМҮТ, НЭМГ-аас дараах асуудлаар Хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

  • Архины хордлого
  • Усанд живэх
  • Зам тээврийн осол, осол гэмтэл
  • Хоол хүнсээр дамжих өвчин, гэдэсний халдвар
  • Зүрх судасны өвчлөл, артерийн даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө мэдээлэл өгнө.

“Мах маркет” ХХК

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Мах маркет” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцана. Тодруулбал, “Мах маркет” ХХК нь импортлогчийн шаардлагад нийцсэн техник, технологийн шинэчлэлийг хийж “Экспортын үйлдвэр”-ийг шинээр байгуулан ашиглалтад оруулж, 2017 оноос бүтээгдэхүүнээ БНХАУ-д гаргаж эхлээд байна.

12:00 цагт 120 мянгат олимпийн хороон хажууд СТТөв талбайд

Софт теннисчдийн өсвөрийн ОУТэмцээн УБ хотод болно.

Монгол ньюс мэдээллийн төвд

Монгол соёл, яруу найргийн академи, Монголын урлагийн зөвлөл хамтран “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийн талаар мэдээлэл хийнэ.

ЭХЭМҮТ

ЭХЭМҮТ-н эмч мэргэжилтнүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

14:00-17:30 цагт МҮХАҮТ-ын Их танхимд

Монгол-Японы үзэсгэлэн, семинар болон ганцаарчилсан бизнес уулзалт болно.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарт

Монгол Улсын Статистикийн салбарын дунд хугацааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг танилцуулах СУРГАЛТ, СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР долоодугаар сарын 04-06 өдрүүдэд болно.