АНУ-ын Калифорниа мужын Анахайм хотод явагдаж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-д М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 75 кг жинд огцом өргөлтийн төрөлд 107 кг өргөж ХҮРЭЛ медалийн болзол хангажээ.
Ингэснээр тэрбээр хүндийн өргөлтийн төрлөөр ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчнаар тодорлоо. Гэмтэл бүрэн эдгээгүй тэмцээний үеэр сэдэрсэн тул дасгалжуулагчийн Ц.Хосбаярын шийдвэрээр түлхэлттэй өргөлтөөс нэрийг нь татжээ.