Өсвөрийн хийлчид аваргаа шалгарууллаа

447

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2 жилд нэг удаа зохиогддог “Өсвөрийн хийлчдийн Олон улсын уралдаан” ЕБС-ын сонгодог хөгжим сонирхон тоглогч хүүхэд багачуудын дунд энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Тус уралдаанд Монгол, Япон, Австрали ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудын нийт 85 авьяаслаг сурагчид оролцсоноос 23-р сургуулийн сурагч М.Мөрөн Гранпири шагналын эзэн болсон байна.
Бага насны ангилалд 1-р байранд Н.Урангоо /5настай/ шалгарсан бол Б.Насанжаргал /4настай/ 2-р байр, А.Энгүүн /7 настай /3-р байрыг тус тус эзэлжээ.
Дунд насны ангилалд 62-р сургуулийн сурагч С.Ундрам /10нас/ 1-р байр, Австрали Улсаас Кристиан Чоё /10нас/ 2-р байр, Б.Мишээл /10нас/ 3-р байрыг тус тус эзэлсэн байна.
Ахлах насны ангилалд 1-р байрыг Ён Сео Ли /14нас/, 2-р байрыг Э.Буянзаяа /14 нас/, 3-байрыг Г.Маргад /14 нас/ нэр тус тус эзэлжээ.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ж.Эрдэнэбат нар гардуулан өгсөн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.