Д.Цогтбаатар сайд БНХАУ-д айлчилж байна

1304

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын БНХАУ-д хийж буй анхны айлчлал эхэллээ. Тэрээр айлчлалынхаа эхэнд тус улсын Гадаад харилцааны сайд Ван Йтэй уулзана.

Шинэ Засгийн газар бүрэлдээд хоёр сар ч болоогүй байхад Д.Цогтбаатар сайд урд хөршийн нийслэлийг зорих талаар news.xinhuanet.com сайтад мэдээлсэн юм.

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Монголын шинэ Засгийн газар БНХАУ-д эерэгээр ханддаг. БНХАУ Монгол Улстай тогтоосон харилцаагаа хөгжүүлэхийн тулд бодит ажлууд хийх хүсэлтэй гэж хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Д.Цогтбаатар сайдын айлчлалын үеэр талууд улс төрийн итгэлцлээ харилцан бэхжүүлэх, практик хамтын ажиллагаа явуулах, илүү олон иргэнийг харилцан зорчуулах талаар хэлэлцэх аж. Энэ сарын5 хүртэл үргэлжлэх айлчлалын үеэр Гашуун сухайтын боомтод үүсээд буй нүүрс ачсан авто машинуудын урт цувааг бууруулах ямар алхам хийх нь хамгийн их анхаарал татаж байна.

Гадаад харилцааны өмнөх сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ оны хоёрдугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн юм.