ҮЙЛ ЯВДАЛ: “Шүүгч сонгон шалгаруулах шинэчилсэн журам”-ын талаар мэдээлэл хийнэ

364

Сангийн Яаманд

09:00 цагт 2017-2024 онд Төрийн албан хаагчдыг Япон улсад сургахад зориулж 307 сая еэн буюу 20 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ болно.

БСШУСЯ-нд

09:00 цагт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ШУ инновацийн докторын дараах тэтгэлгийг судлаач эрдэмтдэд гардуулна.

“Туушин Премьер” зочид буудалд 

09:00 цагт Монгол Оросын Төв банк хоорондын дугуй ширээний уулзалт болно.

Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд

10:30 цагт Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гээс зохион байгуулж буй “2017 оны Баялгийн Засаглалын Индекс”-ийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Шүүгч сонгон шалгаруулах шинэчилсэн журам”-ын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Спортын төв ордонд

11:00 цагт “Тамирчдын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

NCP төвд

11:30 цагт Дорноговь аймгийн Замын Үүд суманд Япон-Монголын хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 15МВт хүчин чадал бүхний нарны цахилгаан станцын төсөл энэ жилээс хэрэгжих гэж байна. Уг төсөлд Хамтран Ажиллах Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно. Гарын үсэг зурах талууд: Sharp Corp (Япон), Shigemitsu Shoji Co.Ltd. (Япон), Эрчим Тээг ХХК (Монгол)

Төрийн ёслол хүндэтгэлийн А танхимд

12:00 цагт Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно.

БОАЖЯ-нд

12:00 цагт Утааны эсрэг асуудал хэлэлцсэн хурал болно.

Сүхбаатарын талбайн урд

12:00 цагт Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолын нээлт болно. Хотын дарга оролцоно.

СХД-ийн Эрүүл мэндийн төвд

14:00 цагт СХД-ийн Эрүүл мэндийн төвийн гаднах тохижилт, авто зогсоолын нээлт болно.