Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан ‘Богдхайрханы хишиг’ чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд хоёр аварга, нэг арслан, хоёр гарьдаар магнайлуулсан 128 бөх зодоглов.
Барилдаанд рхангай аймгийн Чулуут сумын харьяат, ‘Алдар’ спорт хороо, ‘Дельта констракшн’ компани, ‘Бөхбилэгт’ дэвжээний бөх, улсын начин Б.Амарзаяа түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, ‘Алдар’ спорт хороо, ‘Хөтөлийн цемент шохой’ ХК, ‘Даян’ дэвжээний бөх, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ.
Харин их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, ‘Алдар’ спорт хороо, ‘Ажнай’ корпораци, ‘Бөхбилэгт’ дэвжээний бөх, улсын аварга Ч.Санжаадамба, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, ‘Хилчин’ спорт хороо, ‘Увс нуур’ дэвжээний бөх, улсын аварга С.Мөнхбат нар шалгарав.
МҮБХ энэ барилдаанаас эхлэн барилдах бөхчүүдээ цахимаар урьдчилан бүртгэдэг болсон бөгөөд энэ сарын 29-нд болох Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг мөн урьдчилан цахимаар бүртгэх юм байна. Бүртгэл арванхоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд 17 цаг хүртэл үргэлжлэх аж.
ТАВЫН ДАВАА
- У/ав Ч.Санжаадамба – У/з М.Өсөхбаяр
- У/ав С.Мөнхбат – У/х Б.Одгэрэл
- У/г Б.Гончигдамба – У/з Н.Жаргалбаяр
- У/г Ө.Бат-Орших – У/н Б.Амарзаяа
ЗУРГААГИЙН ДАВАА
- У/ав Ч.Санжаадамба – У/н Б.Амарзаяа
- У/ав С.Мөнхбат – У/г Б.Гончигдамба
ДОЛООГИЙН ДАВАА
- У/г Б.Гончигдамба – У/н Б.Амарзаяа