Өнөөдөр болох үйл явдлууд

529

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МХЕГ-т тус байгууллагын удирдлагууд химийн хорт болон аюултай бодис импортлогч аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт хийнэ.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаан болно.

11.20 цагт “UBH center”-т 2017 онд Улаанбуудайн даатгалд даатгуулсан дөрвөн аж ахуйн нэгжид 211 сая төгрөгийн нөхөн төлбөр олгоно.

11.30 цагт Өдрийн сонины Асуух эрхийн танхимд Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан “Монголын диабетийн холбоо”, АШУҮИС-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ.

13.00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга ХСИС-ийн замын эсрэг талд байрлах АШУҮИС-ийн шинэ эмнэлэг, сургуулийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцана.