Нүүр Онцлох мэдээ Дархан-Уул аймаг “Футзалын нэгдүгээр лиг”-ийн анхны хожлоо авлаа

Дархан-Уул аймаг “Футзалын нэгдүгээр лиг”-ийн анхны хожлоо авлаа

805

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос анхны жилдээ зохион байгуулж буй “Футзалын нэгдүгээр лиг”-т хөдөө орон нутгаас оролцож байгаа цор ганц баг Дархан-Уул аймгийн шигшээ өнөөдөр “ШМ Баянгол”-той тоглолоо.

Улаанбаатар хотод нэг ирэхдээ хоёр тоглолт хийж байгаа Дархан-Уул аймгийн залуус өчигдөр “Жипро” клубтэй хүч үзэж, 7:5-аар хожигдсон. Тэгвэл өнөөдрийн тоглолтод “ШМ Баянгол”-ыг 6:3-аар хожиж, “Футзалын нэгдүгээр лиг”-ийн анхны оноо, хожлоо авлаа. Дашрамд хэлэхэд Дархан-Уул аймгийн баг “ШМ Баянгол”, “Жипро” клубүүдтэй футзалын УАШТ-ий хэсгийн шатанд таарч байсан.