Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

332

zamzamzam

Улс тунхагласны баяр энэ сарын 26-нд тохионо. Энэ жилийн Улс тунхагласны баярын өдөр бямба гарагт тохиож байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар 11 дүгээр сарын 25-ны баасан гарагийн ажлын өдөрт шилжүүлсэн. НИТХ-ын тогтоолоор бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Тиймээс маргааш буюу энэ сарын 25-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Үүнтэй холбоотой замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж http://www.info.mn