“Яг түүн шиг-3” шоуны найман оролцогч тодорчээ

848

“Яг түүн шиг-3” шоу гурав дах жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох найман оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн. Тэмцээнд оролцох найман оролцогчийн нэр тодорчээ. Загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, “Эмоци продакшн”-ийн жүжигчин О.Тэмүүжин, дуучин Г.Сүндэрмаа, жүжигчин М.Цэрэндолгор, A-Sound хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, жүжигчин Ч.Очгэрэл, загвар өмсөгч Б.Билгүүн нар тус ьус нэрлэгдсэн аж.

Оролцогчид нь арван дугаарын турш монгол болон дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн өрсөлдөх дүрэмтэй энэ тэмцээнийг  дэлхийн 30 гаруй оронд зохион байгуулдаг юм байна. Дашрамд дуулгахад, өмнөх хоёр дугаарын супер ялагчийн эзнээр  дуучин П.Баярцэнгэл, жүжигчин Т.Бархүү нар тодорч байжээ.