Нийслэлийн төсвийн ил тод байдлын үзүүлэлт өмнөх оныхоос ГУРВАН хувиар л дээшилжээ

502

Сүүлийн жилүүдэд орон нутгийн төсвийн зарлага нэлээд өсөж байгаа. Тодруулбал нийт зарлага 2013 онд 1.8 орчим их наяд төгрөг байсан бол 2016 онд 2.2 их наяд төгрөг буюу нэгдсэн төсвийн нийт зарлагын 27 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувьд хүрчээ. Иймд төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлага нэлээн өндөр байгаа юм. Үүнтэй холбогдуулан нээлттэй нийгэм форум хоёр жил тутамд орон нутгийн төсвийн ил тод байдлын судалгааг хийдэг. Тэгвэл энэ жилийн аймаг орон нутаг, дүүргүүдийн шилэн дансанд хийсэн судалгааны дүнгээр нийслэлийн төсвийн ил тод байдал 39 хувьтай гарч өмнөх оноос 3 хувиар л өссөн үзүүлэлт гарсан байна.

Нутгийн удирдлагуудын байгууллагуудын төсөв, санхүүгийн ил тод байдлыг тодорхойлох арга хэрэгсэл нь орон нутгийн төсвийн үнэлгээ байдаг. Монгол улсын нэгдсэн төсвийн нийт орлогын 35 хувь, нийт зарлагын 30 орчим хувьтай тэнцдэг. Тиймээс орон нутгийн төсөв ил тод байх  чухал болоод байгаа юм. үүний дагуу шилэн дансны хөтлөлтийг 21 аймаг дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажил хэр үр дүнтэй байгаа болон ямар зөрчил гарч байгаа талаар холбогдох албаныхан дараах байр суурийг илэрхийллээ.

Нээлттэй нийгэм форумын судалгаанаас үзэхэд Аймаг нийслэлийн төсвийн ил тод байдлын үнэлгээг нэгтгэн харахад хамгийн өндөр нь 58.5, дундаж нь 36.0-41.2 хувь байна. Үнэлгээний дундаж үзүүлэлтэд үндэслэн аймаг нийслэлийн төсвийн ил тод байдлыг авч үзвэл “дунджаас дээш хувьтай үнэлгээг 7 аймаг авсан бол дундаж үнэлгээг Улаанбаатар хот болон 7 аймаг авчээ. Харин 7 аймаг дунджаас доош үнэлгээ авсан байна.

Дунджаас дээш (> 44%) Дундаж(36-41%) Дунджаас доош (20-35)
ХөвсгөлСэлэнгэ

Говьсүмбэр

Увс

Сүхбаатар

Говь-Алтай  

Завхан

Улаанбаатар хотӨмнөговь

Баянхонгор

Өвөрхангай

Төв

Орхон

Дархан-Уул

Хэнтий

ХовдБулган

Архангай

Дорноговь

Дорнод

Дундговь

Баян-Өлгий

 Нэгдсэн дүнгээр энэ оны төсвийн ил тод байдал өмнөх оны судалгааны дүнтэй харьцуулахад сайжраагүй буюу аймаг нийслэлийн төвшинд төсвийн ил тод нээлттэй байдал “хангалтгүй ба нэн хангалтгүй” байна гэсэн дүн гарсан байна. хэдийгээр зарим аймгууд тухайлбал Баянхонгор Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Орхон аймгуудын төсвийн ил тод байдал 9-35 хувиар сайжирсан боловч Архангай, Баян-Өлгий, Булган Говьсүмбэр, Өмнө-Говь, Төв Дорноговь, Дорнод, дундговь, Өмнөговь, Ховд, Хэнтий аймгуудын үнэлгээ 1-17 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.