НӨАТ сугалаа: 100 сая төгрөгийн ХОЁР азтан тодорлоо

746

НӨАТ-ын сугалааны өнөөдрийн тохиролд 100 сая төгрөгийн хоёр, 10 саяын нэг, 5 сая төгрөгийн 15 азтан тодорлоо.

Тохиролд 70171034  дугаар тодорсон бөгөөд:

  • 1 сая төгрөгийн 170
  • 200 мянган төгрөгийн 1663
  • 50 мянган төгрөгийн 16920 баримт тохирлоо.

Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt  аппликейшнээр орж шалгана уу. Супер шагнал буюу 100 сая төгрөгийн сугалаанд найман орон нь 53451362 гэж таарсан хоёр хүн байгаа бөгөөд шагналын мөнгийг хувааж авах юм байна.