АН-ын бүлэг Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг дэмжиж байна

386

УИХ  дахь АН-ын бүлэг улсын их хурлаар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. Тухайлбал банкны тухай хуульд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоохыг захиргаадлын шинжтэй үйлдэл гэж шүүмжилж байна.

УИХ аар одоо Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэж байна. Харин эдгээр хуулийн төслүүдэд ухралт болсон хэд хэдэн зүйл заалтууд байгааг онцоллоо. Тодруулбал Банкны тухай хуульд мөнгө хүлээлтийг хязгаарлах хүрээнд хүүгийн дээд хязгаарыг тогтоох асуудал туссан бол үүнийг сөрөг хүчин арилжааны банкны эрхэнд халдсан, захиргаадалтын үеийн шинжтэй зохицуулалт гэж шүүмжилж байна.

Мөн засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ хэвээр нь батлавал аймаг сумын ИТХ-ын албан тушаалтнууд нь шууд төрийн албан хаагч болох нөхцөл бүрдэх аюултай гэлээ. Учир нь тус хуулийн төсөлд аймаг сум  нийслэлийн ИТх-ын 3гуравны 1  нь төрийн албыг давхар хаших зохицуулалт тусгагдаад байгаа юм.

Иймээс энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхдээ Төрийн албаны тухай хуультай хамтад хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, шаардлагаа тавихаар болжээ. Харин Бүлгээс гаргасан гурав дахь шийдэл нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох болсонтой холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан томилгооны сонсгол хийх санаачилга гаргасан. Нийт 20 гишүүний дэмжлэгтэй томилгооны сонсголыг хийх нь зүйтэй гэж бүлэг үзжээ.