Баянзүрхчүүд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ

453

Баянзүрх дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид санаачлан “БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг удирдах түвшний ажилтнууд болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий албан хаагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн зорилго нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх,  хүчээ нэгтгэх, дуу хоолойгоо шат шатны байгууллагад хүргэх юм.

Энэхүү хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч  Д.Уламбаяр, Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын  орлогч Т.Батцогт, ИТХ-ын Ажлын албаны дарга Г.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин  болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр “Хамтарсан багийн өнөөгийн байдал, нийгмийн ажилтны үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал түүнийг сайжруулах арга зам”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Сургуулийн нийгмийн ажил” зэрэг сэдвээр илтгэлүүдтавигдаж, мэдээлэл солилцон, цаашид хийх арга хэмжээний талаар оролцогчдоос санал авсан. Хэлэлцүүлгээс гарсан санал,  асуулгыг  нэгтгэн  дүгнэж зөвлөмж  гарган Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах нарт өгсөн юм.

Дашрамд дурдахад энэ онд Баянзүрх дүүрэг НҮБ-ын  “Хүүхдэд ээлтэй орон нутаг, Хүүхдэд ээлтэй дүүрэг ” хөтөлбөрийн хүрээнд ‘’Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэл’’-ээр олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.