УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Бид сэтгэлгээний хямралд автчихсан байна гэж би дүгнэж байна. Монголын төр жинхэнэ зөв зүйл рүү орлоо гэж бодогдохоор юм хийхгүй байна. Хараад байхад Их хурлын чуулган чуулдаг бус маргаан хэрүүл хийдэг л газар юм байна. Гараас нь ажил гардаггүй, хямрал яриад л сууж байдаг. Уг нь түмэн олноо уриалж дууддаг байх ёстой. Монголд эдийн засгийн хямрал биш сэтгэлгээний хямрал, тархины тураал нүүрлээд байна. Сэтгэлгээний хямралаас оюуны хувьсгал хийж гарцгаая.
Эрдэнэтийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч гэж нэг зальжин нөхөр байна. Тэр хүнтэй нэг байшин дотор сууж байж яагаад дуудаж оруулж ирээд асууж болохгүй байгаа юм. Тэр 27 настай залууг, Монголбанкны түрүүчийн захирлыг дуудаж авчраад асуух ёстой. Ийм хэлэлцүүлэг хийгээч ээ гэж хэлмээр байна. Энэ асуудлыг нүүр нүүрээ харж байгаад ярих ёстой. Эрдэнэтийн асуудлаар дээр дурдсан хүмүүс нүүр нүүрээ харж ярьж яадахгүй бол Үндэсний телевизэд
Нүүр Онцлох мэдээ С.Жавхлан: Монголд эдийн засгийн хямрал биш сэтгэлгээний хямрал, тархины тураал нүүрлээд байна