МУГЖ Г.Ариунбаатарыг ”Хөдөлмөрийн алдар” тэмдгээр шагнав

703

Монгол Улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Чингисийн одонт, МУГЖ, дуурийн дуулаач Г.Ариунбаатарыг Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан түүхэн үйл явдлыг үнэлж МҮЭ-ийн шагнал болох “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр өнөөдөр шагналаа. Шагналыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар гардуулах үеэр “BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээнд амжилт гарган дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарч Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасанд МҮЭ-ийн нийт гишүүд, идэвхтэн сонгуультнуудын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлээд цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүслээ.