Х.Бадамгэрэл: Үйлчилгээний ажил хийж байгаа бол ядаж инээмсэглэж сур

1179

Мисс Х.Бадамгэрэлийг Монголын үйлчилгээний байгууллагуудын харилцаа, хандлага бухимдуулаад байгаа бололтой. Тэрбээр энэ тухай ‘Манай үйличлгээний салбарыхны харилцаа хандлага гэж ёстой хог. ‘AB Lounge’ караоке үйлчлүүлэгчээ үнэн дорд үзэж дээр нь амнаас нь гарч байгаа үг болгон барьцаалсан хэгжүүн. Энэ өрөө нь бараг л зөвхөн томчууд авдаг урьдчилж мөнгө авч байж оруулна. Ийшээ дөрвөн хүн л оруулдаг, олон хүн оруулахгүй болор эдлэлтэй яасан яасан гэнэ үү. Тэгээд л тэгж ч болохгүй, ингэж ч чадахгүй, ердөөсөө болдоггүй юм, тэгэх ёсгүй л гэсэн хүн байна. Бүр үйлчилгээний  соёл, үйлчилгээний ажилтны зөв хандлага гэж алга, айчихлаа. Сая саяар нь төлөх чадвартай хүмүүс биш болохоор AB мэтийн томчууд ордог газар дийлэхгүй юм байна өө. Үйлчилгээний ажил хийж байгаа бол ядаж инээмсэглэж сур. Гэгээрэх болтугай. Энэ газар руу ахиж хэзээ ч зүглэхгүй’ гэжээ.

Эх сурвалж: www.info.mn