НӨАТ-ын 100 сая төгрөгийн азтан батламжаа гардаж авлаа

1009

НӨАТ-ын мэдээлэл технологийн төвд өнөөдөр өнгөрсөн наймдугаар сарын тохирлоор азтан болсон иргэдэд батламжийг нь гардууллаа. Эдгээр иргэдийн дунд 100 сая төгрөгийн азтан иржээ. Сугалааны 100 сая төгрөгийн азтан Баянзүрх дүүргийн иргэн Х.Батдулам “Вива сити хороололд байрлах “Макото” дэлгүүрээс 15 мянган төгрөгийн худалдан авалт хийж азтан болсон.
ebarimt.mn-д бүртгэлтэй утасны дугаарлуу баяр хүргэе та азтан боллоо гэсэн мессеж ирсэн. Ороод хартал 100 сая төгрөгийн азтан болсон байсан эхэндээ өөртөө сайн итгээгүй олон дахин нягталж харсан шүү. Охиноо хараад гэртээ байдаг миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Ebarimt сугалаанд итгэдэггүй байсан хожоод өөрийн биеэр мэдэрлээ. Шагналын мөнгөө юунд зарцуулахаа хараахан төлөвлөж амжаагүй байна” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан байна.
НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт дөрвөн азтан 100 сая төгрөг хожжээ. Мөн улсын хэмжээнд НӨАТ-ын 27 удаагийн сугалааны тохирол явагдаж, нийт 269 мянга гаруй азтан 6.9 тэрбум төгрөгийн хонжвор хожсон байна.