The Mongolz баг улсын аварга боллоо

655

“ICT-EXPO-2017” үзэсгэлэн энэ сарын 15-17-ны өдрүүдэд 11 дэх удаагаа Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнгийн үеэр цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн явагддаг уламжлал тогтоод байгаа билээ. Энэ жилийн CS.GO төрөлд “The Mongolz” баг тэргүүлж, анх удаагаа улсын аварга цолыг хүртлээ. “Дота 2” төрлийн тэмцээнд шинэ залуу “Team 425” баг туршлагатай бүрэлдэхүүн бүхий “Nomad” багийг тэргүүлж, улсын аварга цолын эзэн болсон юм.

Тэмцээний медалийн төлөөх тоглолтуудыг Star TV орон даяар шууд дамжуулан үзүүлсэн юм байна.