Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд
10:00 цагт Засаг дарга С.Батболд, НХТ,Ерөнхий Төлөвлөгөөний Газрын дарга Э.Анар нарыг огцруулах шаардлага тавьж, өлсгөлөн зарлана.
Д.Сүхбаатарын талбайд
10:00 цагт Иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, нотариатын үйлчилгээ зэрэг хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулагдана.
ХУД-ийн Соёлын ордонд
11:00 цагт “Газар амьдралын үндэс” үзэсгэлэн болно.
Хуульчдын танхимд
11:00 цагт Монголын Хуульчдын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт “Зайсан дулаан өргөө” СӨХ, “Могул таун” хотхоны оршин суугчид өнөөг хүртэл халаалтгүй байгаа асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт “Хаппи веритас” төвөөс хөдөө орон нутагт элэгний С вирусийн идэвхжил үнэ төлбөргүй тоолох талаар мэдээлэл хийнэ.
ОУВС-ийн гадна талбайд
12:40 цагт Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд “Цалин нэмэгдүүлэхийг шаардсан” цуглаан хийнэ.
Улсын Филармонийн байранд
13:00 цагт Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
Гааль, татварын мэдээллийн технологийн төвд
14:00 цагт НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө. Мөн энэ үеэр есдүгээр сарын 17-ны сугалааны тохирлоор 100 сая, 20 сая, 4 сая төгрөг хожсон азтануудад батламж гардуулна.