АНУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын тоглолтод Тринидад-Тобага улсын шигшээ багт хожигдсоноор Оросыг зорих боломжоо алдлаа. Энэ тухай “Ассошиэтэд Прэсс” агентлаг мэдээлсэн байна.
АНУ, Нидерландын хөлбөмбөгийн шигшээ багууд ДАШТ-ийг өнжихөөр боллоо
2018 онд Орост болох ДАШТ-д оролцох эрхийн төлөөх мягмар гарагт буюу өчигдөр болсон тоглолтод Тринидад-Тобагагийн шигшээ багийнхан АНУ-ын шигшээ багийг 2:1 оноогоор буулган авчээ.
Ингэснээр АНУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-ийг өнжих болж байна. Мөн Нидерландын шигшээ баг 2018-оны ДАШТ-ыг өнжих болж шигшээгийн төлөө сүүлийн тоглолтондоо 2 гоол оруулсан Арьен Роббен шигшээ багаад зодог тайлахаар болсон байна.