Шинэ Засгийн газарт багтаж ажиллах сайд нарын нэрийг өнөөдөртөө /2017.10.11/ багтаан өргөн барина гэж байсан ч одоог болтол тодорхойгүй хэвээр байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15 сайдтай ажиллахаа бүлгийнхэндээ мэдэгдсэн. Энэ дагуу бүлгээс нэр бүхий гишүүдийг сайдад нэр дэвшүүлсэн ч заримаас нь татгалзсан юм. Үүнтэй холбоотойгоор сайдад нэр дэвшигчдийн нэрсэд өөрчлөлт орох болоод буй. Гэхдээ хоёр талдаа дахин зөвшилцсөнөөр дараах 12 сайдын нэр дээр тогтжээ. Үүнд:
- Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
- Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
- Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
- Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
- Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
- Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг
Дахин нэр дэвшүүлэх сайдад
- Шадар сайд
- Батлан хамгаалахын сайд
- Барилга хот байгуулалтын сайд
Гурван сайдыг тодруулахын тулд МАН-ын Удирдах зөвлөлийг өнөөдөр хуралдуулна гэсэн ч мөн л хэзээ хуралдах нь тодорхойгүй хэвээр байна.