Байгаль эх бидэнд ач тусаа харамгүй өгдөг. Айл бүрт л байж байдаг бүтээгдэхүүнээр гоо сайхандаа анхаарч болно шүү.
Бүх талаараа олон төрлийн ач тустай зүйл бол сармис. Ялангуяа эрүүл мэнд,гоо сайханд онцгой ач тустай бөгөөд байгалийн гаралтай эмчилгээ, бүтээгдэхүүн болно.
1. Хөмсөг өтгөрүүлэн харлуулах ид шидтэй – Хэрвээ та шингэн, бүдэг хөмсөгтэй хэмээн өөртөө сэтгэл дундуур явдаг бол сармис танд туслах болно. Яаж гэж үү? Сармисны нэг ширхэг хумсыг голоор нь хэрчээд шүүстэй хэсгээр нь өглөө, орой хөмсгийг зөөлөн үрнэ. Үрэхдээ хөмсөгний үсний ургалтыг дагуулж зөөлөн үрнэ. Сармисны хумсны шүүс алга болж хуурай болтол нь үрээрэй. Үр дүн өгтөл хүссэн хугацаагаараа хэрэглэж болно. Мөн та нялх балчир болон хэдэн ч настай хүүхэдтэй бай хүүхдийнхээ хөмсгийг өтгөн сайхан болгохыг хүсвэл унтахад нь дээрх аргаар хөмсгийг нь 1-2 минут үрж өгч байгаарай. Том хүнээс илүү хүүхдэд илүү сайн үр дүн үзүүлдэг. Өтгөн бөгөөд тас хар хөмсөг аажмаар ургаж эхлэх болно.
Учир нь сармисны найрлаганд арьсны гүнд шингэж, хэрэггүй нян бактерыг устгаж арьсийг эрүүлжүүлэх эрдэс байдаг бөгөөд ингэснээр үсний уутанцар цэвэрлэгдэж ургалт түргэсдэг байна.
2. Батгыг эмчилнэ – Таны нүүрний аль нэг ил хэсэгт хүндүүртэй том толгойтой батга гарчихаад зовоож байна уу? Тэгвэл яаран шахах гэж битгүү оролддоорой харин нүүрээ сайтар цэвэрлэсний дараа сармисны хумсыг дундуур нь хуваагаад шүүстэй хэсгээр нь батган дээр дарж 3-5 минут болно. Унтахдаа энэхүү аргыг хэрэглэвэл илүү тохиромжтой. Маргааш өглөө гэхэд батганы хүндүүр арилж жижгэрсэн, улаалтгүй болсон эсвэл ор мөр алга болсон байх болно. 2-3 удаа хэрэглэж болно.
3. Сорви бүдэгрүүлнэ – Биеийнхээ ил хэсгийн сорвиноос санаа зовж явдаг хүмүүс байдаг. Тэгвэл сармис танд туслана. Сорвитой хэсгийг сармисны шүүсээр эсвэл хэрчсэн сармисаар өдөрт дор хаяж нэг удаа зөөлөн үрж арчиж байгаарай. Сорвины хэр гүнзгий, тод эсэхээс шалтгаалж богино эсвэл урт хугацаанд сармис заавал үр дүнгээ өгөх болно.