Өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар Ц.Сандуйгийн орыг залгах НИТХ-ын даргыг сонгох байсан ч хурлыг ирэх даваа гараг буюу аравдугаар сарын 9-ний 10:00 цаг хүртэл хойшлууллаа.
Учир нь НИТХ дахь МАН-ын бүлгээс өөрсдийн байр суурийг нэгтгэж чадаагүй улмаас хурлыг долоо хоног завсарлуулах хүсэлт гаргаад байна. Өнөөдрийн хуралд 45 төлөөлөгчөөс 41-ийнх нь ирц бүрджээ.
Дашрамд дурдахад, НИТХ-ын даргад С.Амарсайхан болон Д.Баярсайхан нар нэр дэвшээд байгаа билээ.