Өнөөдөр болох үйл явдлууд

325
10.00 цагт Монгол-Украин улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлж буй туршлага солилцох уулзалт ‘Нээлттэй нийгэм’ форумын хурлын танхимд болно.
10.30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд ‘АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ’ хөдөлмөрийн яармаг болох талаар мэдээлэл өгнө.
11.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд энэ сарын 14-нд бүх нийтийн ‘ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ’ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өгнө.
11.00 цагт Дэлхийн банкнаас хагас жил тутам гаргадаг бүс нутгийн эдийн засгийн судалгаа, тайланг Дэлхийн банкны байранд танилцуулна.
11.30 цагт ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд гэр хорооллын иргэдийг нийслэлийн Засаг дарга Су.Батболд дорд үзэж байгаа талаар ‘Гэр хороолол’ хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй, ээлтэй, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлэн, өрөө тасалгааг жүжигчин Г.Ундармаа болон ‘Оюутолгой’ ХХК-ийн тусламж дэмжлэгтэйгээр стандарт шаардлагын дагуу тохижуулж, засварлан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинетыг нээлт болно.