Хятадын төрийн өмчит “China railway” корпораци 2016 оныг дуустал дотоодын төмөр замын бүтээн байгуулалтдаа 345.5 тэрбум юань буюу 51.71 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах тухайгаа корпорацийн тайланд дурджээ.
Эхний зургаан сарын хугацаанд 264.6 тэрбум юань буюу 39.62 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Корпорацийн зүгээс эхний зургаан сарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө биелүүлсэн гэж үзжээ. Энэ онд төмөр замын 45 төсөл шинээр хэрэгжүүлж, нийт 3.2 мянган км зам байгуулахаас 1.3 мянга нь өндөр хурдны зам аж.
Оны эхний хагас жилд төмөр замын ачаа тээвэрлэлтээс 416.3 тэрбум юань буюу 62.25 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм.
БНХАУ-ын Засгийн газраас 13 дугаар таван жилийн төлөвлөгөөг 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэхдээ төмөр замыг хөгжүүлэхэд зориулан 3.8 их наяд юань буюу 577 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөж буй. Үр дүнд нь тус улсын дотоодын төмөр замын нийт урт одоогийн 120 мянган км-аас нэмэгдэж, 2020 он гэхэд 150 мянган км, 2025 онд 175 мянган км-т хүрэх зорилготой юм.