Дэлхийн хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг дөрвөн удаа хамгаалсан цорын ганц боксчин Эвандер Холифилд их боксдоо эргэн ирэхээр болжээ.
Тэрээр боксын нэгэн компанийг сонгон эхний тулаанаа хийхээр бэлдэж байна.
Э.Холифилд одоогоор зургаан жилийн өмнө буюу 2011 онд Дани улсад Брайн Нильсентэй тулалдаж 10 дахь раундад хүнд цохилтоор буулган авсан юм. “Би одоогоор тулаан болох эцсийн товыг хэлж чадахгүй. Ямар ч байсан бэлтгэл эхэлсэн. Бүх юм хараахан дуусчихаагүй байна. Би энэ спортод хайртай” гэж Э.Холифилд ярьжээ.
“Real Deal” боксын компанитай урьдчилсан гэрээ байгуулсан бөгөөд бэлтгэл хэр зэрэг хангагдахаас шалтгаалан эхний тулааны тов тодорхой болох юм. Өдгөө 54 настай түүний эхний тулаа 11-12-р сард багтан зохион байгуулагдах боломжтой гэж дасгалжуулагч нь ярьжээ.
Э.Холифилд 27 жил боксын спортод хүч үзэхдээ 44 ялж, 10 удаа хожигдож, хоёр удаа тэнцэж байсан юм. Үүнээс 29 тулаанд хүнд цохилтоор ялж байжээ. Боксын спортын нэр хүнд бүхий Ринг сэтгүүл түүнийг бүх цаг үеийн шилдэг 100 тулаанчийн нэгээр нэрлэсэн юм.
Эх сурвалж: www.espn.com