Канте АПЛ-ийн шилдгээр шалгарав

338

Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо “Чэлси” багийн хагас хамгаалагч Нголо Кантег Премьер лигийн оны шилдэг тоглогчоор шалгаруулжээ. Мөн хоёрдугаарт, “Цэнхэр”-үүдийн бас нэгэн хагас хамгаалагч Эден Азар, гуравдугаар байрт “Улаан чөтгөр”-үүдийн довтлогч Златан Ибрагимович орсон байна. Ялагчийг Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны гишүүн тоглогчдын дунд явуулсан санал асуулгаар тодруулжээ. Лигийн шилдэг залуу тоглогчийн шагналыг хоёр дахь жилдээ дараалж “Тоттенхэм”-ийн Деле Алли хүртсэн байна.