Жэй Зи ихрүүдийнхээ нэрийг тайлбарлав

651

Дуучин Бейонсе, репер Жэй Зи нар шинээр мэндэлсэн хүүхдүүдийнхээ талаар нэг их зүйл ярихгүй байгаа. Тун саяхан тэд олон түмэнд хүүхдүүдээ харуулсан бөгөөд нэрийг нь зарласан. Тэд хүүхдүүддээ өвөрмөц нэр хайрласан билээ. Ихэр охин, хүү хоёроо Рүүми, Сэр хэмээн нэрийдсэн. Чухам яагаад ийм нэр өгөх болсноо Жэй Зи тайлбарлав.

Персийн алдарт яруу найрагч Жалаладдин Рүүмиг тэдний гэр бүл биширдэг учраас охиноо ийн нэрийджээ. Харин хүүгээ байнга ноён шиг байгаасай гэсэндээ Сэр хэмээн нэрлэсэн байна. Хосууд таван настай Блю-Айви гэдэг охинтой бөгөөд тэр нь өөрийн гэсэн брэндтэй болсон билээ.