Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томиллоо.
Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншин танилцуулж АТГ-ын дэд дарга Ц.Нямдоржид гардуулан өгөв.
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах хүмүүсийг гишүүнээр томилжээ. Үүнд:
- Билэгсайханы Анхныбаяр /“Легитимус” ТББ-ын хуулийн зөвлөх, хуульч/
- Гэлэгийн Баасан /Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч/
- Эгээзэдийн Батсуурь /“Шинэ Улаанбаатар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн/
- Раднаагийн Бурмаа /Улс төр боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн/
- Эрдэнэхүүгийн Бямбацэрэн /“Нарны зон” НҮТББ-ын тэргүүн/
- Батхуягийн Ганхөлөг / “Хамтын халуун сэтгэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн/
- Дэлгэрийн Дэлгэрбат /“Алтан элч” гэр бүлд эрх зүйн туслалцаа үзүүлэх төв ТББ-ын төлөөлөл/
- Ишжамцын Мөнхжаргал /Монголын малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүлэгч/
- Дэмбэрэлийн Оросоо /Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн/
- Содномын Отгонгэрэл / Техник, загвар зохион бүтээгч спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн/
- Цэдэвдамбын Оюунгэрэл /“Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, ном зохиогч/
- Дашпүрэвийн Пүрэвбаатар /Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч/
- .Агваандоржийн Саруул /“Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал/
- Ойдовын Цоодол /МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн/
- Батчулууны Энхбат / “Либерал хаус” бодлогын судлалын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн/
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл анхны хурлаа хийж Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасанг даргаараа томиллоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэхээр болсныг хэлээд Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг ажиллах боломжоор хангаж өгөхийг АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, Тамгын хэлтсийн дарга З.Баасанням нарт даалгалаа.