Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганаас Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч дахин байцаалт авсан гэх мэдээлэл байна. Тодруулбал түүнийг өчигдөр 12:00-13:00 цагийн үед өөрийн өмгөөлөгч Ц.Гүенбаттай хамт байцаалт өгсөн хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Б.Булганыг яллагдагчаар татаж, байцаалт авсан гэдгийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман мэдээлсэн билээ.