Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гарлаа

621

Энэ сарын 15-наас эхлэн Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл зүүн эргэхгүй шийдвэрийг Замын цагдаагийн албанаас гаргасан билээ. Тус шийдвэр иргэдийн бухимдалыг нэлээд хүргэсэн бөгөөд Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбат хүртэл шийдвэрээ эргэн нягтлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод анхааруулаад авсан байна. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гарлаа. Энэ талаар одоо 14 цагаас холбогдох албаныхан Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх гэж байна.