Ёс зүйн дэд хороо хуралдаж байна

771

Яг одоо Төрийн ордны ‘Г’ танхимд УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж байна. Дэд хороо хаалттай горимоор хуралдаж байгаа бөгөөд ямар асуудал хэлэлцэж байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын хэд хэдэн гишүүд Төрийн ордонд зүй бусаар биеээ авч яван, ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргасан. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарал татаад байгаа билээ.