Ч.Цэнгүүн бүжгийн урлагийн тухай кинонд тогложээ

2515

‘Авьяаслаг монголчууд-2016’ шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч, Pole dancer Ч.Цэнгүүн бүжгийн урлагийн тухай өгүүлэх ‘Бүхнээс дээгүүр’ хэмээх кинонд тогложээ. Тэрбээр ‘Би энэ кинонд эсрэг талын хамтлагийн ахлагч Оргил гэдэг залуугийн дүрд тоглосон. Зураг авалтын явцад хүндрэлтэй асуудал тулгарч байсан ч чадварлаг уран бүтээлчдийн хүчээр зураг авалтуудаа хийсэн. Бүжгийн урлагийн тухай кино учраас нийт 30 орчим бүжигчид нэгдсэн. Энэ кинонд тоглосон бүх бүжигчин өөр өөрсдийн дэглэсэн бүжгээрээ оролцсон юм’ хэмээн ярьжээ. Түүний хувьд багадаа ‘Үхэж үл болно’ кинонд Тэмүүжингийн бага насны дүрд тоглож байсан билээ.