Мисс Б.Гүнзаяа олон улсын тэмцээнд шүүгчээр оролцжээ

1440

Мисс, модель Б.Гүнзаяа олон улсын тэмцээн шүүхээр болжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа ‘Амьдрал үнэхээр баялаг юм аа. Улс улсынхаа шилдэг, улсаа төлөөлөн оролцох эрхэм миссүүдийн эцсийн шатны vзvvлбэрүүдийг Монгол Улсаа төлөөлөн шүүх эрх олдсон завшаан зүүд мэт гайхалтай байлаа. Өөрөө орлцогч болон шүүлтийг тэсэн ядан хүлээх сандралт тэвдэлттэй мөчид зогсож байдаг байсан бол одоо шүүлтийн эгнээнд орон үнэнч шударга шүүлт ямар байдгийг харуулахын тулд хичээн ажиллалаа. Залуу хvний хувьд дахин оч мэт гялалзах цаашдын хийх бvтээх арвин зорилгод минь ташуур болсон энэ мөчид та нарын минь урам зориг, чиглэл чиглэмж, зэмлэл, зөвлөмж бүхэн нь энд шүүх эрхийг олгосон юм шүү. Үнэнч шударга шүүлт бүхэн тухайн орны гоо үзэсглэнт миссүүдийн хүч хеделмер, нэр хvндэд нэн чухал байдаг тул чин үнэнчээр хариуцлагатай ажиллалаа’ хэмээн бичжээ.

Эх сурвалж: www.info.mn