Өнөөдөр болох үйл явдлууд

372
10.00
НИТХ-ын тэргүүлэгчид НЗДТГ ‘А’ танхимд хуралдана. Гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх болон нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. ​​​​​​
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
12.00
Үндэсний батлан хамгаалахын их сургуульд чанарын удирдлагын ISO 9001:2015 (MNS ISO:2015) стандартыг хэрэгжүүлснийг батламжилсан гэрчилгээг Стандарт, хэмжил зүйн газраас гардуулах ёслолын ажиллагаа Стандарт, хэмжил зүйн газрын нэгдүгээр байрны хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88017607
14.00
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны  “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
15.00
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороодод танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны “Г” танхимд болно.