64 настай эмэгтэйг 50 настай эмэгтэй дээрэмдэн зугтжээ

463
Сүүлийн үед үйлдэгдэж байгаа гэмт хэргийн холбогдогч нар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх, завдах зэрэг үйлдлийг хийж байна. Мөн хохирогчид өөрсдийн эд зүйлдээ хараа хяналт тавихгүй, анхаарал болгоомжгүй байгаагаас болж гэмт хэргийн хохирогч болж байна. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Өчигдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд хүнийг араас нь боож унагаагаад цүнхийг нь булаагаад зугтсан  хэрэг гарчээ. Уг хэргийг шалгахад тус хорооны Хандгайтын ….тоотод суух 64 настай эмэгтэй ”Ш”-ийг долоон буудлын орчим явж байхад араас нь Чингэлтэй дүүргийн 18 хороонд оршин суух 50 настай эмэгтэй “Т”  согтуурсан үедээ хоолойг нь боож, “Sky” гар утас, 100.000 төгрөгтэй гар цүнхийг нь дээрэмдэж зугтаасан хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.