Бэлгийн замын өвчин тараавал гэмт хэрэгт тооцдог болно

509

Хууль зүйн байнгын хороо хуралдаж Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хууль нь нэлээд өргөн цар хүрээг хамарч байгаа тул гишүүд ихэд нухацтай хандаж олон талын байр суурийг илэрхийлэв. Гишүүдийн хэлсэн саналуудаас хамгийн содон гэж хэлж болох нэг саналыг Н.Оюундарь гишүүн хэлэв. Тэрбээр бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэж байна. Гэтэл хүмүүс оношлуулж, эмчлүүлэхгүй явсаар эрчүүд нь цэрэг татлагын үеэр, эмэгтэйчүүд нь жирэмсний хяналтад орох үеэр илэрч байна. Тиймээс бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхгүй явах, бусдад тараахыг зөрчилд тооцох саналтай байна гэв.

Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хуулийн төслийн 15.6 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдол вирус халдаахыг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Н.Оюундарь гишүүний ярьж байгаа асуудал бол Эрүүгийн хууль тогтоомжоор зохицуулагдсан харилцаа” гэв.

Сануулахад, бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой асуудал нь одоогоор албан ёсны хууль болж гараагүй байгаа юм. Эрүүгийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, баталсны дараа албан ёсоор гэмт хэрэгт тооцогдож, хариуцлага хүлээлгэх аж.a