БНХАУ дэлхийн хамгийн их нарны эрчим хүч үйлдвэрлэгч болжээ

542

Агаарын бохирдлын асуудал, үйлдвэрлэл өргөн дэлгэрсэн зэргээс нь харахад БНХАУ сэргээгдэх эрчим хүчээр дэлхийд тэргүүлэх боломжгүй мэт.

Гэхдээ эдийн засаг нь нүүрснээс гарган авсан эрчим хүчинд суурилдаг БНХАУ өнөөдөр дэлхийн хамгийн том нарны эрчим хүч үйлдвэрлэгч орон болсон талаар Хятадын Үндэсний эрчим хүчний хорооноос мэдээлжээ.

Тэд өнгөрсөн 2016 онд нийт 77,42 ГВт эрчим хүчийг нарнаас гарган авсан аж. Хэдийгээр үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ хэмжээгээр тэргүүлж байгаа боловч хүн амын хэдэн хувь нь ашиглаж байгаагаар тооцож үзвэл Герман, Япон, АНУ-ыг гүйцэх болоогүй юм.

Учир нь Хятадын нийт хүн амын дөнгөж 1 хувь нь л нарны эрчим хүчийг ашиглаж байна. Гэхдээ БНХАУ 2020 он гэхэд жилд үйлдвэрлэх нарны эрчим хүчээ 110 ГВт хүргэх төлөвлөгөөтэй бөгөөд 2030 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авахаар төлөвлөжээ.